Катар улсын Доха хотноо зохион байгуулагдаж буй снукер бильярдын 2026 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын тамирчин, ОУХМ Баярсайханы Нарантуяа амжилттай оролцож, аваргын алтан медаль хүртлээ.

Тэрбээр шигшээ тоглолтод Хонконгийн тамирчин Ван Ка Кайтай өрсөлдөн ялалт байгуулснаар Азийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь алтан медалиа хүртэж, мөн 2025, 2026 онд дараалан Азийн аварга болсон амжилтыг үзүүлэв.

бичвэр нарын зураг байж магад

Б.Нарантуяа уг тэмцээний явцад Хонконг, Энэтхэгийн шилдэг тамирчдыг дараалан хожиж, аваргын төлөөх тоглолтод итгэл төгс тоглосон юм. Тэрбээр өмнөх өдөр мөнгөн медалийн төлөөх тоглолтод Хонконгийн тамирчин Хо Е Кийг 3:0 харьцаагаар ялж байсан билээ.

бичвэр нарын зураг байж магад