Японы нийслэл Токио хотын “Тоёото” аренад мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап” олон улсын сүмо бөхийн өсвөр үеийнхний тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өнгөрлөө. 16 дахь удаагаа зохиогдож буй тэмцээнд 18 орны 1305 тамирчин оролцсон бөгөөд Монгол улсаас хоёр насны ангилалд нэг алт, хоёр мөнгөн медаль хүртэв.

Тодруулбал, 12 насны ангилалд 192 тамирчин өрсөлдсөнөөс Н.Сүнгэрэл мөнгө, 13-15 насанд 384 тамирчин хүч үзэхэд Т.Чилүгэн алт, Ө.Хашмаргад мөнгөн медаль хүртэв. Т.Чилүгэн тус тэмцээнд хоёр жил дараалан түрүүлсэн юм.