Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас энэ сард олгох мөнгөн тэтгэмжүүдийн хуваарийг танилцуулсан. Тэгвэл энэ долоо хоногт буюу сар шинийн баяраас өмнө олгох мөнгөн тэтгэмжүүдийн мэдээллийг хүргэж байна.

  • Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хоёрдугаар сарын 12-нд
  • Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийг хоёрдугаар сарын 11-нд
  • "Эхийн алдар" одонгийн мөнгөн тэтгэмж хоёрдугаар сарын 11 болон 25-нд
  • Насны хишгийг хоёрдугаар сарын 11 болон 25-нд
  • Хүнс тэжээлийг дэмжлэг үзүүлэх үйлчилгээг хоёрдугаар сарын 12-нд
  • Эх, эцэг олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжийг энэ сарын 12-нд тус тус олгох юм байна.