Сүүлийн өдрүүдэд цахим орчинд “бага насны байж болзошгүй иргэд бусдыг хэл амаар доромжилж, улмаар бүлэглэн биед халдсан” гэх агуулгатай бичлэг нийтлэгдсэнтэй холбогдуулан уг асуудлыг шалган тогтоолоо.

Шалгалтаар Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 07-ны өдөр иргэн О нь гэртээ байхад нь урьд өмнө үерхэж байсан иргэн Х дуудан ирүүлж, хувийн таарамжгүй харилцааны улмаас бусадтай нийлэн иргэн О-гийн бие эрх чөлөөнд халдсан нөхцөл байдал тогтоогдсон.

Уг хэрэгт холбогдсон иргэд нь бүгд насанд хүрсэн иргэд бөгөөд тухайн хэргийг холбогдох журмын дагуу бүртгэн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.