Саудын Араб улсын Аль-Кассим хотод зохион байгуулагдаж буй засмал замын дугуйн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын тамирчид амжилттай оролцож байна. Өчигдөр/2026.02.08/ мастер ангилалын эрэгтэй 20 км, эмэгтэй 15,8 км зайн ганцаарчилсан уралдаан болж тивийн аваргууд тодорлоо.
Тэмцээний 55-59 насны ангилалд ОУХМ Д.Шинэбаяр /Хоршоолол/, 66-69 насанд ОУХМ Г.Анхбаяр /Монруд/ тивийн аварга болж, төрийн дууллаа эгшиглүүллээ. Мөн 55-59 насанд С.Түмэндэмбэрэл /Хубилай хаан/, эмэгтэйчүүдээс 45-49 насанд Д.Эрдэнэтуяа /Улаанбаатар нийгэмлэг/ нар хүрэл медаль хүртлээ.
Ахмад тамирчдаас ОУХМ Д.Шинэбаяр Ази тивийн аваргын хоёр дахь алтан медалиа хүртсэн бол ОУХМ Г.Анхбаяр найм дахь алтан медиалаа авлаа.


Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!