Энэ сарын 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 25-нд төв болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг анхааруулж байна.
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Шөнөдөө ихэнх нутгаар баруун хойноос, өдөртөө нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын Температур: Шөнөдөө Дархадын Хотгор, Тэс, Ерөө Голын Хөндийгөөр -34...-39 Градус, Увс Нуурын Хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн Уулархаг Нутаг, Завхан, Заг-Байдраг Голын Эх, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз Голын Хөндий, Дарьгангын Тал Нутгаар -30...-35 Градус, Говийн Бүс Нутгийн Баруун Өмнөд Хэсгээр -10...-15 Градус, Алтайн Уулархаг Нутаг, Хангайн Нурууны Өвөр Бэл, Говийн Бүс Нутгийн Зүүн Өмнөд Хэсгээр -17...-22 Градус, Бусад Нутгаар -23...-28 Градус Хүйтэн, Өдөртөө Увс Нуур Болон Дархадын Хотгор, Тэс, Ерөө Голын Хөндийгөөр -20...-25 Градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн Уулархаг Нутаг, Завхан, Заг-Байдраг Голын Эх, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх Голын Хөндий, Дорнод-Дарьгангын Тал Нутгаар -15...-20 Градус Хүйтэн, Говийн Бүс Нутгийн Баруун Өмнөд Хэсгээр +1...+6 Градус, Алтайн Уулархаг Нутгаар -3...+2 Дулаан, Хангайн Нурууны Өвөр Бэл, Говийн Бүс Нутгийн Зүүн Болон Хойд Хэсгээр -3...-8 Градус, Бусад Нутгаар -10...-15 Градус Хүйтэн Байна.
Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4 9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -32...-34 градус, бусад хэсгээр -26...-28 градус, өдөртөө -13...-15 градус хүйтэн байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!