Сар шинийн баяр болж байгаатай холбоотойгоор томоохон зах худалдааны төвүүд амарч байгаа. Тэгвэл томоохон захуудын хуваарийг танилцуулъя. “Шонхор” зах энэ сарын 23-наас буюу өнөөдрөөс хэвийн ажиллаж эхэлсэн бол “Хархорин” худалдааны төв энэ сарын 24-нөөс, “Нарантуул” худалдааны төв болон “Дүнжингарав” худалдааны төв нөгөөдрөөс буюу лхагва гарагаас хэвийн үйл ажиллагаандаа шилжих хуваарьтай байна.
Сар шинийн баярын өдрүүдэд амарсан зарим зах, худалдааны төв өнгөрсөн амралтын өдрөөс буюу 2-р сарын 21-нээс ажиллаж эхэлсэн. Үүнд, “100 айл” барилгын материалын дэлгүүр, “Алтжин бөмбөгөр” худалдааны төв, “Максмолл” худалдааны төв, “1000 нэр” худалдааны төв, “Билэг” их дэлгүүр зэрэг багтаж байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!