Нөхөн сэргээх гоо сайхны мэс заслын чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулдаг "Үзэсгэлэнт клиник" эмнэлэг нь Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан бүх төрлийн үйлчилгээ, мэс заслуудаа 7–60 хувь хүртэл хямдруулж байгаагаа албан ёсоор зарлалаа.

Тус эмнэлэг нь 2019 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд хөх томруулах мэс заслаар салбартаа тэргүүлэгч байгууллага юм. Өнөөдрийн байдлаар 3000 гаруй хөх томруулах, хөх сойх болон хөхний хавдрын дараах нөхөн сэргээх мэс заслыг амжилттай хийгээд байна.

Эмнэлгийн үйл ажиллагааг МУ-ын гавьяат эмч, клиникийн профессор, АУ-ны докторант, мэс заслын “Ахлах” зэргийн эмч нар удирдан ажиллаж, олон жилийн туршлагатай мэргэжлийн баг бүрдүүлжээ.

Үйл ажиллагааны чиглэл

  • Нөхөн сэргээх гоо сайхны мэс засал

  • Нүүрний гоо сайхны мэс засал

  • Биеийн гоо сайхны мэс засал

  • Бүдүүн шулуун гэдэсний мэс засал

  • Эрэгтэйчүүдийн болон эмэгтэйчүүдийн пластик мэс засал

  • Арьс гоо заслын бүх төрлийн үйлчилгээ 

Нүүрний мэс засал:
Нүүр өргөх, дээд доод зовхи татах, давхраа оёх, хацрын хонхорхой үүсгэх, чихний сэтэрхий засах, давхар эрүүний өөх соруулах зэрэг.

Биеийн мэс засал:
Хөх томруулах, хөх сойх, имплант солих, давтан мэс засал, хэвлийн арьс татах, сорви засах болон бусад пластик мэс заслууд.

Бүдүүн шулуун гэдэсний мэс засал:
Уламжлалт болон Halrar, PPH аппарат, лазер мэс засал, Exroid аппарат эмчилгээ.

Арьс гоо засал:
Ботокс, филлер, утас өргөх эмчилгээ, тарилга, аппарат болон мэсгүй гоо сайхны бүх төрлийн үйлчилгээ.

Давуу тал

  • Ерөнхий мэс заслын төрөлжсөн эмнэлэг

  • Нарийн мэргэжлийн туршлагатай баг

  • Ариутгал, халдвар хамгааллын өндөр стандарт

  • Магадлан итгэмжлэгдсэн

  • Сүүлийн үеийн тоног төхөөрөмж

  • 20 ортой хэвтэн эмчлүүлэх тасаг

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулсан энэхүү хямдрал нь тодорхой хугацаанд үргэлжлэх бөгөөд иргэд урьдчилан цаг авч үйлчлүүлэх боломжтой юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг "Үзэсгэлэнт клиник"-ийн албан ёсны сувгуудаас авах боломжтой.