"Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай" ЮНЕСКО-ийн конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд, Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу зөвшилцөх, хэлэлцүүлэхээр УИХ-д хүргүүлэхээр тогтлоо.
Тус конвенцод “Хүн төрөлхтний түүх, соёл, шинжлэх ухаанд чухал ач холбогдолтой, доод тал нь 100 жилийн туршид хэсэгчлэн эсхүл бүхэлдээ, тодорхой хугацааны туршид эсхүл байнга усан доор байсан соёл, түүх эсхүл археологийн шинж чанартай, хүний оролцоотой бүхий л ул мөрийг “усан доорх соёлын өв” хэмээн үзэж, усан доорх соёлын өвийг хамгаалахтай холбоотой бусад олон улсын хэлэлцээр, олон улсын эрх зүйн хэм хэмжээг зөрчихгүйгээр Оролцогч Улсууд дотоодын ус, олтригийн ус, харьяалах тэнгис дэх усан доорх соёлын өвд чиглэсэн үйл ажиллагаанд конвенц болон дүрмийг хэрэглэхээр заасан.
Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай конвенц батлагдсанаар олон улсын эрх зүйн хүрээнд усан доорх соёлын өвийг хамгаалах тогтолцоо бүрдэж, үндэсний эрх зүйн үйлчлэлээс гадуур соёлын өвийг хамгаалах, сэргээн засварлах арга зүй, хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж бий болжээ.
“Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай конвенц”-д 80 улс гишүүнээр нэгдэн орж, усан доорх соёлын өвийг бүртгэх, судлах, хадгалах, ашиглах үйл ажиллагаа явуулж байна.
Ундармаа сайдаа аль өнгөрч баларсай 100 жилийн өмнө өмсөж байсан тухайн үеийн Феодал ноёд түшмэд ихэс дээдсийн Хятад торгоор хийсэн дээлнүүдийг өв соёл гэх шиг үнэндээ бол тухайн үеийн Монголчууд хөтсөн дээл хөтсөн өмд эсгий гэрээс өөр юу ч үгүй байсан ш дээ
энэ Соёлын яам гэж Эрчим хүчний яамнаас илүү төсөв хувиаралалт авдаг жилийн 600 тэрбум аар нь шүү юу хийдэг улсад ямар татвар төлдөг гэж вээ Соёлын сайд яамдуудын дарга нартайгаа Гадаадад туршлага авах нэрийдлээр тэр 600 тэрбумаар аялал зугаалаад баруун солгоогүй цацдаг байх Тийм их төсөв авчихаад хаа байсан Баян өлгий аймгийн нэг сумын Соёлын ажилтаны цалин бүр онигооны юм хэлхээс ичмээр цалин арай юм аа Соёлын сайд Ундармаа гэж балай авгай