Увс аймгийг хамарсан цасан шуурганы үеэр малдаа явж байгаад сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
ОБЕГ-ын дарга Г. Ариунбуянгийн мэдээлснээр, “Эрэн хайх ажиллагаанд 47 орчим алба хаагч, 5 техник хэрэгсэл, 3 дрон болон эрэлч нохой оролцож байна. Тухайн бүс нутагт цасан бүрхүүл ихтэй байгаагаас эрэн хайх ажиллагаа хүндрэлтэй нөхцөлд үргэлжилж байна. Газрын гадаргуу дээрх цасны зузаан 30–40 см, харин гуу жалгатай хэсэгт цас нэг метр орчим хунгарласан байна” гэв.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!