2026 он гарснаас хойш буюу нэгдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд гол, нуурын мөс цөмөрсөн нийт 17 дуудлага, мэдээлэл Онцгой байдлын байгууллагад бүртгэгджээ.
Тухайлбал, аравдугаар сард мөс цөмөрсөн хоёр тохиолдол бүртгэгдсэн байна.
Энэ сарын 20-ны өдөр Архангай аймгийн “Ноогт” нуурын мөс цөмөрч, суудлын автомашин живсэн тухай дуудлага иржээ. Дуудлагын дагуу ажиллаж, живсэн автомашиныг татан гарган, иргэн Ч.Э-д хүлээлгэн өгсөн байна.
Мөн аравдугаар сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд бага насны хоёр хүүхэд мөсөн дээр тоглож байхад мөс цөмөрч, голын эрэг рүү буцаж гарч чадахгүй нөхцөл байдал үүсжээ. Аврах ажиллагааны үр дүнд хүүхдүүдийг эсэн мэнд гаргаж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.
Гол, нуурын мөс бүрэн хөлдөөгүй, аюулгүй мөсөн бүрхүүл тогтоогүй энэ үед мөсөн дээгүүр зорчих, тоглох нь амь нас, эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулж болзошгүйг Онцгой байдлын байгууллагаас анхааруулж байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!