Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан-гийн сүүлийн таван жилийн хөрөнгө, орлогын мэдүүлэг олон нийтийн анхааралд байна. Тэрбээр уг асуудлаар намынхаа хурлын үеэр “Хөрөнгө орлогын мэдүүлэг нээлттэй. Сүүлийн гурван жилд хэд байснаа, хэд болсон нь тодорхой. Хэд дахин нэмэгдсэн зүйл байхгүй” хэмээн мэдэгдсэн юм.
Түүний Авлигатай тэмцэх газар (АТГ)-т мэдүүлсэн орлогын мэдээллээс үзвэл:
- 2020 онд 506.9 сая төгрөг
- 2021 онд 416.9 сая төгрөг болж 17.8 хувиар буурсан
- 2022 онд 1.45 тэрбум төгрөгт хүрч огцом өссөн
- 2023 онд 290.3 сая төгрөг болж өмнөх оноос 80 орчим хувиар буурсан
- 2024 онд 619.8 сая төгрөг болж дахин өссөн ч 2022 оны түвшинд хүрээгүй байна
Нийт дүнгээр нь авч үзвэл, 2024 оны орлого 2020 онтой харьцуулахад ойролцоогоор 22 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
2024 оны хөрөнгийн мэдүүлэг
2024 онд АТГ-т мэдүүлсэн хөрөнгөөс дурдвал:
- Өөрийн орлого — 619 сая төгрөг
- Гэр бүлийн орлого — 12 сая төгрөг
- Орон сууц — 2.7 тэрбум төгрөг
- Тээврийн хэрэгсэл — 200 сая төгрөг
- Үнэт эдлэл — 220 сая төгрөг
- Авлага — 300 сая төгрөг
- Зээл — 50 сая төгрөг
- Хадгаламж — 93 сая төгрөг
- “ОПТУ” ХХК-ийг эзэмшдэг гэж мэдүүлжээ
Ийнхүү түүний орлого сүүлийн жилүүдэд хэлбэлзэлтэй байгаа бөгөөд ялангуяа 2022 онд огцом өссөн, 2023 онд эрс буурсан байна. 2024 онд орлого дахин өссөн ч хоёр жилийн өмнөх түвшинд хүрээгүй байна.
Энэ юу ч хийхгүйээ өөрийгөө л бодох нөхөр бна