Хоёрдугаар сарын 23-нд эхэлж, өчигдөр өндөрлөсөн “Странджа” боксын олон улсын тэмцээний эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд 23 тамирчин оролцсоноос олон улсын хэмжээний мастер Х.Билгүүнсайхан эхний даваандаа Украины Чулачиев Олехыг, шөвгийн 16-д Гүржийн Аяважян Горыг, хүрлийн төлөөх тулаанд Казахстаны Кенжибек Багланыг ялсан ч хагас шигшээд дэлхийн залуучуудын аварга, 21 настай Америкийн тамирчин Парисио Лорензод ялагджээ. Ингэснээр хүрэл медаль хүртлээ.
Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд залуу мастер Э.Номундарь сугалаагаар хүрэл медаль дээр бууж, медалийн өнгө хувиргах тулаанд Украины боксчин Охота Ханнад дийлдсэн байна. Харин 60 кг-д 19 боксчин өрсөлдсөнөөс өсвөрийн болон залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт М.Намуун эхний даваанд хийлж, хоёрдугаар тойрогт Туркийн Эргиногуз Эвинийг 5:0-оор, хүрлийн төлөө Узбекистаны Турдибекова Ситораг 3:2-оор ялсан ч хагас шигшээд 2025 оны дэлхийн аварга Сантос Ребека Де Лимад ялагдлаа.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!