Иргэн А гурван жилийн өмнө бичиг баримтаа алджээ. Улмаар 2024 онд түүний гар утсанд ББСБ-аас зээлээ төлөхийг шаардсан мессэж иржээ. Иргэн А Т тухайн ББСБ-тай өөрийн биеэр очиж уулзахад гар утасны зээлийн гэрээ хийснийг дурджээ. Харин зээлийн гэрээтэй танилцах хүсэлт гаргасан ч түүнд гэрээг танилцуулаагүй байна. Иргэн А-ийн бичиг баримтыг олсон иргэн Б-нь ББСБ-аас бичиг баримтыг нь ашиглан “iphone 15 promax” гар утсыг зээлээр авч 10 орчим сая төгрөгийн хохирол учруулахын зэрэгцээ, хар жагсаалтад оруулжээ.
Улмаар Иргэн А иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хандснаар зээлийн гэрээг хүчингүй болгуулахын зэрэгцээ зээлийн мэдээллийн сан дахь муу түүхийг арилгуулж чадсан талаар өмгөөлөгч О.Билгүүн мэдээллээд буй. Иймд иргэн бүр өөрийн хувийн мэдээллээ алдахаас сэргийлэхийг сануулах зорилгоор өмгөөлөгч О.Билгүүн өөрийн цахим хуудаснаа дараах мэдэгдлийг хийсэн байна.

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!