“Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой хэрэг шалгагдаж, шүүхийн шатанд шилжээд дөрвөн жилийн нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд уг хэрэг анхан шатны шүүхэд хоёр удаа, давж заалдах шатны шүүхэд нэг удаа, Улсын дээд шүүхэд нэг удаа тус тус хэлэлцэгдээд байгаа юм.
Хамгийн сүүлд 2025 оны есдүгээр сарын 8-наас 17-ны өдрүүдэд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд 10 хоногийн турш шүүх хурал болж, гурван аж ахуйн нэгж, 19 хүнийг буруутган яллаж, 23 хүнийг цагаатгах шийдвэр гаргасан.
Гэвч анхан шатны шүүхийн шийдвэрийг прокурор Ц.Гансүлд, Б.Ганбулган, Б.Мөнгөншагай, Х.Онолт нар эсэргүүцэн давж заалдах гомдол гаргаснаар уг хэрэг дахин хэлэлцэгдэх болсон юм.
Одоогоор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус хэргийн шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдрийн хуралдаанаар хэргийн зарим оролцогч тайлбар өгч, шүүгчдийн асуултад хариулжээ.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!