Нутгийн зүүн хагаст өнөөдөр жавартай хүйтэн байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газар мэдээллээ.Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Дархадын хотгор, Тэс, Хэрлэн голын хөндийгөөр -19-24 градус, Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -12-17 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -9-14 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +4-1 градус, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 0-5 градус, бусад нутгаар -3-8 градус байна.
Улаанбаатар орчмоор үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө -10-12 градус байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!