Монгол Улсын Шадар Сайдын 2025 онд баталсан "Аймаг, нийслэлд гамшгаас хамгаалах команд штабын сургууль зохион байгуулах хуваарь, төлөвлөгөө"-ний хэрэгжилтийг хангах хүрээнд Говьсүмбэр аймагт 2026 оны 03 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд "Гамшгаас хамгаалах команд штабын сургууль" зохион байгуулахаар төлөвлөгдсөн.
Гамшгаас хамгаалах команд штабын сургууль нь байгууллагын удирдлага, бүрэлдэхүүний гамшгийн үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээний чадавхыг дээшлүүлэх чухал ач холбогдолтой арга хэмжээ юм.
Тус сургуулиар:
- Гамшгийн үеийн удирдлага, зохион байгуулалтын нэгдмэл байдлыг хангах,
- Шуурхай мэдээлэл солилцоо, шийдвэр гаргалтын оновчтой байдлыг сайжруулах,
- Хүч хэрэгсэл, нөөцийн дайчилгаа, харилцан ажиллагааг жигдрүүлэх,
- Болзошгүй гамшгийн нөхцөлд ажиллах дадлага, туршлагыг нэмэгдүүлэх зорилготой.
Команд штабын сургууль нь бодит нөхцөл байдалд ажиллах чадварыг бэхжүүлж, байгууллагын бэлэн байдлыг бодитоор үнэлэх, цаашдын сайжруулалтын чиглэлийг тодорхойлоход чухал үүрэгтэй юм.
Гамшгаас урьдчилан сэргийлэх, хохирлыг бууруулах үйл ажиллагаанд байгууллага, хамтран ажиллагч талуудын уялдаа холбоог сайжруулахад энэхүү сургууль онцгой ач холбогдолтой.
Registered license, I.D cards ,Social cards ,visas, biometric passport, Training certificates Diploma Certificates , Certificates , New Identity Packages , Cloned Credit card orders available for your low & high balance Text/telegra m+ (856) 395-4615 . Email ( lifiben@gmail.com )