Монгол Улсад энэ онд зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын XVII бага хурлыг (COP17) угтан COP17-ын Залуучуудын үндэсний анхдугаар загвар хуралдаан боллоо.
Байгаль орчин, цөлжилт, СОР17-ын ач холбогдлыг ойлгуулах, бодлого боловсруулах ур чадварыг хөгжүүлэх, олон улсын хэлэлцээрт оролцох, залуусын дуу хоолойг дэлхий нийтэд хүргэх зорилготой тус хурлын үеэр "Газрын доройтол ба цөлжилтийг тодорхойлж хэлэлцээ хийх нь” сургалт, Санхүү ба ногоон эдийн засаг, бэлчээр ба ус, нөхөн сэргээлт ба технологи, нийгмийн тэсвэртэй байдлыг хэлэлцэв. Мөн төлөөлөгч орнуудын загвар хэлэлцээ, “Нэг тэрбум мод” хөдөлгөөний туршлагаас хуваалцах семинар,залуу судлаачдын судалгааны илтгэл зэрэг олон ажлыг зохион байгуулж байна.
Загвар хуралдаан нь манай улсад зохион байгуулах олон улсын томоохон үйл ажиллагаанд залуусын оролцоог нэмэх, ирээдүйн шийдвэр гаргагчдыг бэлтгэх чухал алхам болж байгааг БОУАӨЯ мэдээллээ. Оролцогчид “Монголын залуучуудын COP17-д хүргүүлэх уриалга”-ыг хэлэлцэн баталж, шилдэг төлөөлөгчдийг шалгаруулах ажээ.
Хуралдаанд БОУАӨ-ийн дэд сайд Б.Мөнхтамир, ИБУИНХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэд тэргүүн Софи Уоррал, НҮБХХ-ийн Суурин төлөөлөгчийн орлогч Лин Цао, МУИС-ийн ректор, профессор Б.Очирхуяг болон бусад төлөөлөгч оролцлоо.
Registered license, I.D cards ,Social cards ,visas, biometric passport, Training certificates Diploma Certificates , Certificates , New Identity Packages , Cloned Credit card orders available for your low & high balance Text/telegra m+ (856) 395-4615 . Email ( lifiben@gmail.com )