Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар энэ оны зургаадугаар сарын 29, 30-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байсан "Монголын Эдийн Засгийн Форум-2026" арга хэмжээг цуцлах шийдвэр гаргасныг Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд С.Даваасүрэн танилцууллаа.  

Учир нь ойрх Дорнодод үүссэн эдийн засгийн хурцадмал байдал нь дэлхийн зах зээлд тогтворгүй байдал үүсгэж буй. Мөн олон улсын нөхцөл байдал Монгол Улсын макро эдийн засгийн тогтвортой байдалд шууд болон шууд бусаар сөргөөр нөлөөлөх эрсдэл үүсжээ. 

Иймд Ерөнхий сайдын албан даалгавраар төсвийн сахилга батыг чангатгах, хэмнэлтийн горимд шилжих чиглэл өгөгдөж,  Засгийн газрын зүгээс тус форумыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж, эдийн засгийн гадаад болон дотоод орчин тааламжтай болсон үед зохион байгуулах нь зүйтэй гэж үзсэн байна.