Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээлснээр, ОХУ-ын “Роснефть” болон бусад нийлүүлэгч компаниас ирүүлсэн долоодугаар сарын хилийн үнийн өөрчлөлттэй холбогдуулан газрын тосны бүтээгдэхүүн борлуулагч аж ахуйн нэгжүүд 2026 оны долоодугаар сарын 15-наас эхлэн шатахууны жижиглэнгийн үнэд өөрчлөлт оруулж эхэлжээ.
Тодруулбал, АИ-92 төрлийн автобензиний үнийг литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдүүлж, харин дизель түлшний үнийг литр тутамд 150 төгрөгөөр бууруулахаар болсон байна.
Тус яамнаас “Олон улсын нөхцөл байдал, тэр дундаа Монгол Улсын газрын тосны импортын 97 хувийг хангадаг ОХУ-ын дотоодын нөхцөл байдлыг бодитоор үнэлэн, улс орныг шатахуунаар тасралтгүй хангах чиглэлээр олон талын арга хэмжээг авч хэрэгжүүлж байна” хэмээн мэдэгдлээ.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!