Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны есдүгээр сарын 06-ны өдөр нийт 1959 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн шинжтэй 707, гэмт хэргийн шинжтэй 88 дуудлага, мэдээлэл байжээ.
Мөн залилангийн 12, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 82, хулгайн 19 дуудлага бүртгэгдсэн байна. Тухайн өдөр 108 хүнийг эрүүлжүүлж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчлийг илрүүлжээ. Цагдаагийн алба хаагчид гурван хэргийг шуурхай илрүүлж, 11 хэргийг нөхөн илрүүлсэн гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!