Цагдаагийн байгууллагад энэ оны наймдугаар сарын 19-ний өдөр “Манай хүү Л нь долдугаар сарын 9-ний өдөр гэрээсээ гараад одоо хүртэл ирээгүй байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Уг мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, шалгалтын явцад “Л” нь долдугаар сарын 10-ны өдөр “Г” гэх иргэнтэй маргалдсан болохыг тогтоожээ. Улмаар “Г” нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ “Л”-ийг хутгалж, амь насыг нь хохироосон байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн байна.

Хэргийг шалгах ажиллагааны хүрээнд сэжигтэн “Г”-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, холбогдох мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

Мөрдөн шалгах ажиллагаа Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст үргэлжилж байна.