УИХ-ын 2026 оны ээлжит бус чуулган өнөөдөр буюу есдүгээр сарын 7-ны 10.00 цагт эхэлнэ. Ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-14-ний өдрүүдэд хуралдуулахаар товлоод байна.

Чуулганы нээлтийн дараа 11.00 цагаас УИХ дахь Монгол Ардын нам, Ардчилсан намын бүлэг болон ХҮН намын зөвлөл хуралдахаар болжээ. Хуралдаанаар 2026 оны төсвийн тодотгол болон цаг үеийн зарим асуудлыг хэлэлцэх юм.