ЧХОУНБ-н менежментийг хэрэгжүүлэгч Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт ХХК (NUBIA) болон Хоккайдо Эйрпорт Компани (HAP) нь Японы Хоккайдо мужийн 7 нисэх буудал болон Монгол Улсын “Чингис Хаан” олон улсын нисэх буудлын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Уг санамж бичгийн хүрээнд Хоккайдо Эйрпорт Компанийн удирдан ажиллуулдаг Шинэ Читосэ, Вакканай, Күширо, Хакодатэ, Асахикава, Обихиро, Мэманбэцү нисэх буудлууд болон NUBIA-ийн удирдан ажиллуулдаг “Чингис Хаан” олон улсын нисэх буудлын хооронд нисэх буудлын менежмент, иргэний нисэхийн салбарын хүний нөөцийн хөгжлийг дэмжих, туршлага солилцох, шинэ агаарын тээврийн чиглэл бий болгох, ашиглалтыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллана.
Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол, Японы нисэхийн салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахын зэрэгцээ хоёр орны аялал жуулчлал, эдийн засаг, хүний нөөцийн хөгжлийг дэмжих чухал алхам болж байна. Мөн ирээдүйд Монгол Улс болон Хоккайдо мужийг холбосон шинэ нислэгийн чиглэл нээгдэх боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!