Сүхбаатарын талбайн төв зогсоолыг 2026 оны 09 дүгээр сарын 8-ны өдрийн 06:00-11:00 цагийн хооронд түр хаахтай холбогдуулан тус зогсоолоор дайран өнгөрдөг нийтийн тээврийн зарим чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно.
Энэ хугацаанд дараах чиглэлийн автобуснууд Сүхбаатарын талбайн урд зогсоолд зогсож, үйлчилгээгээ үргэлжлүүлнэ. Үүнд:
- Х:19 – “Сүхбаатарын талбайн төв зогсоол – Чингис хаан ОУНБ”
- М:3 – “Архивын ерөнхий газар – Сүхбаатарын талбайн төв зогсоол”
- М:1Б – “Ботаник – Сүхбаатарын талбайн төв зогсоол”
- Ч:78 – “Халдвартын эмнэлэг – Сүхбаатарын талбайн төв зогсоол”
- Ч:30 – “Жанжин клуб – Сүхбаатарын талбайн төв зогсоол”
Иймд дээрх чиглэлийн автобусаар зорчих иргэд Сүхбаатарын талбайн урд зогсоолоос үйлчлүүлэхийг анхаарна уу.









Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!