Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VII хуралдаан боллоо. Хурлаар “Дүүргийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” асуудлыг хэлэлцэж хурал дахь МАН-ын бүлгээс Ичинноровын Баттөгсийг дэвшүүлснийг хуралдаанд оролцсон 40 төлөөлөгчийн 100 хувийн саналаар дэмжиж, томилуулах саналыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид хүргүүлэхээр боллоо. И.Баттөгс нь, 1990-1999 онд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 10 жилийн дунд сургууль 1999-2003 онд БНХАУ-ын Хэбэй их сургуулийг Олон Улсын эрх зүйч 2003-2006 онд Өвөр Монголын их сургуулийг Хууль зүйн магистр 2006-2009 онд МУИС-ийн СЭЗДС-ийг Эдийн засагч, санхүүгийн менежмент 2009-2013 онд МУИС-ийн СЭЗДС-ийг Эдийн засгийн магистр 2014-2016 онд Удирдлагын академи Төрийн захиргааны менежментээр суралцаж төгссөн боловсролтой. Ажлын туршлага 2004-2005 онд Мянганы барилга ХХК-ийн Хуулийн зөвлөх 2005-2009 онд Эточэ ХХК-ийн дэд захирал 2009-2012 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хууль эрх зүйн хэлтсийн Ахлах мэргэжилтэн 2012-2014 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга 2014-2020 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр нийгмийн хамгааллын тусгай хяналтын хэлтсийн дарга 2020-2025 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга 2025.03-06 сард УИХ-ын Тамгын газарт Гишүүний зөвлөх 2025.06 сараас одоог хүртэл Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын Сайдын зөвлөхөөр ажиллаж байсан.