Өнөөдрийн байдлаар Хангай нурууны араас эхтэй Идэр голын адаг болон Сэлэнгэ мөрний эхэн хэсгээр усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-30 см нэмэгдсэн байна. Маргааш Сэлэнгэ мөрөн Тосонцэнгэл болон Хутаг-Өндөр сум орчимд усны түвшин дахин 5-10 см нэмэгдэх төлөвтэй байна. Мөн энэ сард Сэлэнгэ, Орхон, Туул, Тэрэлж, Идэр, Хэрлэн, Халх, Балж, Улз, Ховд, Булган, Хархираа, Хангилцаг, Байдраг зэрэг гол мөрний усны түвшин олон жилийн дундаж түвшинг 5-55 см давсан байдалтай байгаа бол бусад голууд харьцангуй ус багатай байна. Иймд дээрх голуудын эрэг хөвөө, сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Холбоотой мэдээ

Улс төр · 13 цаг
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

· 14 цаг
Жирэмсэн эмэгтэйг дөрвөн настай охиных нь хамт хөнөөсөн М.Батчулууны хэргийг прокурорт буцаалаа

Нийгэм · 15 цаг
Зарим нутгаар 36.2 мм хүртэл хур тунадас орж, салхи 29 м/с хүрчээ

Хууль эрхзүй · 15 цаг
АТГ: 347 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээн авч шалган, үүнээс 297 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ

Нийгэм · 15 цаг
Улаанбаатар хотын бизнес эрхлэгчдийн таван төсөл ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад шалгарчээ

· 15 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!