Шинэ өдрийг эхлүүлэх хамгийн зөв алхам нь өглөөний амтат унд бөгөөд өдөрт авах нийт илчлэгийн 25 хүртэлх хувийг эзэлдэг байна. Тэнцвэртэй өглөөний хоол бэлтгэн идсэнээр эрэгтэй хүүхдүүдэд булчингийн хөгжил идэвхжих, өндөр болоход уургаар баялаг өндөг, сүү тусалдаг бол  охидод зөв бие галбиртай байхын тулд оливын тос, авокадо зэрэг эрүүл өөх тос нь түлхүү хэрэг болдог.  

Шилжилтийн насны хамгийн том асуудлын нэг болох батгашилтаас сэргийлэхэд жимс хүнсний ногоон дахь эслэг гол үүрэг гүйцэтгэж, дааврын тэнцвэртэй байдлыг хадгалдаг.  Өглөөд зохистой хооллосон тохиолдолд өдрийн турш илүүдэл сахар бүхий амттан идэх дуршил багасан, биеийн жинг хэвийн байлгахад тустай.  

Хэрэв өглөөний цайг алгасвал цөс өтгөрч, цөсний чулуутай болох, чихрийн шижин тусах, таргалалтад өртөх эрсдэл нэмэгддэг ба нас биед хүрээд хөдөлмөрийн чадавх буурах, гоо сайхнаа алдах магадлал ихэснэ.

Өглөөний цай бэлдэх хялбар 5 алхам: 

1. Эрт унтаж дадах: Эрт унтаж сурснаар эрт босож өглөөний цайгаа тухтай уух боломж бүрдэнэ.
2. Өглөөний цайгаа гэр бүлээрээ ууж хэвших: Өглөөний цайгаа цугтаа ууж хэвшсэн гэр бүл зөв хооллох хандалагатай байдгийг судалгаагаар тогтоосон байна.  
3. Зөвхөн овъёос гэлтгүй уураглаг хүнс, жимс, хүнсний ногоо, арвайн гурилаар өглөөний цайгаа бэлтгэх боломжтой.  
4. Өглөөний цагаа өмнөх орой нь бэлдэх:Өглөө нь бэлдэх хангалттай цаг гардаггүй бол өмнөх нь орой нь бэлдээд унтах  Жишээ нь: чанасан өндөг, жимс ногоогоо хэрчиж бэлдээд хөргөгчинд хадгалах 
5. Авч гарахад бэлэн өглөөний цай бэлдэх: Авч гараад замдаа идэж болох өглөөний цайг өмнөх орой нь бэлдэж мөн болно.  Жишээ нь: чанасан өндөг, савласан тараг, шинэхэн болон хатаасан жимс, гэрт бэлтгэсэн сендвич, ааруул, бяслаг гэх мэт.