Зуны хамгийн том хөгжмийн наадам болоход ердөө хэдхэн долоо хоног үлдээд буй энэ үед ХУУР MUSIC FESTIVAL 2026-ийн 5 тайзны албан ёсны 2 өдрийн хөтөлбөр олон нийтэд зарлагдлаа. 

10 жилийн ойгоо тэмдэглэж буй энэ жилийн фестиваль нь өмнөх жилүүдээсээ илүү өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулагдах бөгөөд 2026 оны 6-р сарын 26, 27-ны өдрүүдэд Гачууртын Монгол Шилтгээнд хоёр өдрийн турш үргэлжилнэ. 5 тайз, 5 ялгаатай уур амьсгал. Энэ жилийн XMF нь үзэгчдийн сонирхол, хөгжмийн төрөл бүрийг хүртээмжтэй болгох зорилгоор 5 тусдаа тайзны концепц-ийг анх удаа бүрэн хэрэгжүүлж байна: Үүнд: 

Main Stage — фестивалийн гол тайз, томоохон уран бүтээлчид, амьд хөгжмийн тоглолтууд

Savdag Stage — альтернатив, рок, панк, инди болон хүчирхэг амьд хөгжмийн тайз Hood Stage — street culture болон hip hop хөгжмийн уур амьсгалыг бүрдүүлсэн тайз 

Nisdeg Stage — Электроник хөгжмийн diva-нуудын талбай , DJ performance төвтэй тайз Lumière 

Douce Stage — мэдрэмж төвтэй хөгжим болон stand-up comedy-г нэгтгэсэн өвөрмөц уур амьсгалтай тайз 

Энэ жилийн фестивальд гадаадын 16 уран бүтээлч, хамтлаг, дотоодын 98 уран бүтээлч оролцож, нийт 114 артист 5 тайзнаа нэгдэн тоглох бөгөөд энэ нь XMF-ийн 10 жилийн түүхэн дэх хамгийн том бүрэлдэхүүн, хамгийн өргөн цар хүрээтэй хөтөлбөр болж байгаагаараа онцлог юм. Зохион байгуулагчдын зүгээс 5 тайзны 2 өдрийн дэлгэрэнгүй хөтөлбөр болон уран бүтээлчдийн цагийн хуваарийг албан ёсоор танилцуулсан бөгөөд фестивалийг зорих үзэгчид өөрсдийн үзэх уран бүтээлч, очих тайз болон хоёр өдрийн төлөвлөгөөгөө урьдчилан гаргах боломж бүрдээд байна. 

Тасалбар болон нэмэлт үйлчилгээний мэдээлэл ХУУР MUSIC FESTIVAL 2026-ийн тасалбар, байрлах сонголт, зогсоол болон бусад нэмэлт үйлчилгээ нь 2 өдрийн тусгай багц хэлбэрээр худалдаалагдаж байгаа бөгөөд албан ёсн

Boxoffice.mn платформ дээр нэг дор худалдаалагдаж байна. Фестивалийн үзэгчид өөрийн туршлагыг бүрэн төлөвлөх боломжтойгоор дараах үйлчилгээ нээлттэй байна. ?️ Тасалбар борлуулалт General тасалбар 299,000 төгрөгөөр boxoffice.mn сайтаар худалдаалагдаж байна SONO аппликэйшнээр дамжуулан хүүгүй, шимтгэлгүй 10 хуваан төлөх боломж SONO аппликэйшнийн энэхүү шийдэл нь үзэгчдэд нэг дор санхүүгийн дарамтгүйгээр тасалбараа авах боломжийг олгож, фестивалийн төлөвлөлтийг илүү уян хатан болгож байна. ?️ Camping болон байрлах сонголтууд: Camping Zone буюу отог майхан байрлах тусгай бүс Traditional ger буюу чулуун гэрт байрлах сонголт Байшинд тухтай байрлах сонголт ? Зогсоолын үйлчилгээ Фестивалийн талбайд ойр байрлах, дотор байрлалтай (parking inside) бүрэн хамгаалалттай зогсоолууд. Boxoffice.mn — тасалбар болон нэмэлт үйлчилгээ худалдаалагдаж байна Албан ёсны вебсайт: https://xyypmusicfestival.com? 2026.06.26–27 ? Гачууртын Монгол Шилтгээн ХУУР MUSIC FESTIVAL 2026 10 Years. Five Stages. One Massive Celebration