Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны зургаадугаар сарын 16-ны өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолоор нэгэн иргэнийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хоёр жилийн хугацаагаар хасаж, 2.8 сая төгрөгөөр торгох ял оногдуулжээ.
Гэвч тухайн иргэн жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хэрэг гарчээ.
Хуульд зааснаар шинэ гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд өмнөх хэргийн эдлээгүй үлдсэн ялыг шинээр оногдуулсан ялтай нэгтгэн тооцож, шинэ гэмт хэргийн ял эдлэх хугацаа дууссанаас эхлэн эдлүүлэхээр шийдвэрлэдэг аж.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!