Хүн бүр л заримдаа өөрийн оршихуйдаа төөрч будилна. “Би хэн бэ?”, “Би юуны төлөө амьдарч байна вэ?” гэж өөрөөсөө цаг тутам асууна. Өөрийгөө хайх аялал гэдэг нь дотоод ертөнцөө ойлгох, хүсэл мөрөөдлөө олох чухал үйл явц. Гэхдээ заримдаа бид өөрийгөө хаа нэгтээ бэлэн байгаа мэтээр хайсаар, ирээдүйгээ өдөр бүр бүтээж байгаагаа умартаж орхино.
Өөрийгөө олох гэдэг нь зөвхөн хүлээж суух, бэлэн бий болсон өөртэйгөө учрах зүйл биш. Хүн өөрийн сонголт, үйлдэл, хөдөлмөрөөрөө хэн болохоо бүтээдэг. Өнөөдөр хийсэн жижиг алхам бүр маргаашийн биднийг бий болгодог.
Амьдралд бидэнд бүх хариултыг бэлэн байлгадаггүй. Заримдаа замаа олохын тулд алхах хэрэгтэй болдог. Туршлага хуримтлуулах, шинэ зүйл сурах, өөрийгөө хөгжүүлэх бүрд хүн өөрийнхөө шинэ хувилбарыг бүтээж байдаг.
Өөрийгөө хайсаар байх хүн “би хэзээ төгс болох вэ?” гэж асууж магадгүй. Харин өөрийгөө бүтээж буй хүн “би өнөөдөр юуг сайн хийж чадах вэ?” гэж боддог. Учир нь хүн нэг өдөр гэнэт өөрийгөө олдоггүй, харин өдөр бүрийн хичээл зүтгэлээр өөрийгөө бүтээж буй.
Тиймээс амьдралын хамгийн чухал аялал бол зөвхөн өөрийгөө хайх гайхах биш, харин өөрийнхөө хүссэн хүн болохын төлөө өөрийгөө бүтээх явдал юм. Бидний ирээдүй хаа нэгтээ хүлээж байгаа зүйл биш, харин өнөөдрийн сонголтоороо бүтээж буй зүйл билээ.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!