Ёс зүйн хорооноос Гадаад харилцааны яам, Канад-Монголын MERIT төсөлтэй хамтран “Төрийн албаны ёс зүйн тогтолцоо, түншлэл, хамтын ажиллагаа” сэдэвт туршлага солилцох уулзалт өнөөдөр /2026.07.01/ боллоо. 

Уулзалтад Төрийн албаны зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс, Жендерийн Үндэсний хороо, Удирдлагын академи, Монгол Улсад суугаа гадаад улсын Элчин сайдын яамд, олон улсын байгууллага, хөгжлийн түншүүдийн төлөөлөл оролцож, төрийн албаны ёс зүйн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, олон улсын туршлагын талаар санал солилцов

Тус уулзалт нь “Түншлэл, хамтын ажиллагааны жил”-ийн хүрээнд төрийн албаны ёс зүй, хариуцлагын тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, үр дүнг олон улсын байгууллага, гадаад улсын Элчин сайдын яамд, төсөл хөтөлбөрийн байгууллагуудад танилцуулж, туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой. Уулзалтын үр дүнд  хамтын ажиллагаа өргөжихийн хирээр сайн туршлага судлах нэвтрүүлэх, өөрийн туршлагаа хуваалцах гарц нээгдэнэ. Иймд Ёс зүйн хорооноос тус уулзалтад өнгөрсөн хугацаанд үр дүнтэй ажилласан Ёс зүйн дэд хороодын төлөөллийг урьж ёс зүй, сахилга хариуцлагын үнэлгээ, ёс зүйн дэд хороодын үйл ажиллагаа, шийдлийн талаар үр дүнтэй  хэлэлцүүлэг өрнүүллээ.

Энэхүү уулзалт нь Төрийн албаны ёс зүйн тогтолцоог бэхжүүлэх, байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах, олон улсын болон гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага хуваалцах, ёс зүйтэй төрийн албыг бэхжүүлэх ач холбогдолтой юм.