Нэгэн цагт Улсын драмын эрдмийн театрын тайзнаа хамтран уран бүтээл туурвиж, үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүртэж явсан дөрвөн жүжигчин энэ удаад дэлгэцийн бүрэн хэмжээний кинонд анх удаа нэгэн баг болон ажиллаж байна.
Тодруулбал, Монголын кино, театрын урлагт өөрийн өнгө төрхийг бүрдүүлсэн Гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ, Гавьяат жүжигчин С.Ариунбямба, Гавьяат жүжигчин Ц.Цэрэнболд, жүжигчин Г.Эрхэмбаяр нар “Хан хуур” пикчерсийн шинэ уран бүтээлд хамтран дүр бүтээж байгаа юм.
Тэд өмнө нь Улсын драмын эрдмийн театрын тайзнаа олон жүжигт хамтран тоглож байсан ч дэлгэцийн бүрэн хэмжээний кинонд дөрвүүлээ зэрэгцэн дүр бүтээж буй нь анхны тохиолдол болж байна.
Өөр өөрийн онцлог арга барил, уран чадвар, олон жилийн туршлагаараа үзэгчдийн талархлыг хүлээсэн эдгээр жүжигчдийн хамтын ажиллагаа нь тус бүтээлийн онцлох үйл явдлын нэг болоод байна. Тиймээс кино сонирхогчид төдийгүй театрын урлагийг шимтэн үзэгчдийн дунд энэхүү шинэ төсөл өндөр хүлээлт үүсгээд байгаа юм.
Киноны үйл явдал, нээлтийн тов болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг уран бүтээлчид удахгүй танилцуулахаар ажиллаж байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!