Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдийн анхааралд:

14-ний өдөр Сэлэнгийн нутаг, Төв, Хэнтийн хойд хэсгээр усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул голын усны түвшин нэмэгдэх, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 

2026 оны 08-р сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи нутгийн төв хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.  

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +18…+23 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +30...+35 градус, бусад нутгаар +24…+29 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.  +19...+21 градус дулаан байна. 

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.  +20...+22 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 3-8 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.  +18...+20 градус дулаан байна.