“Интермед” эмнэлэг бүх салбар, нэгжүүд хэвийн ажиллаж эхэлсэн талаар мэдэгдлээ.
Тодруулбал, өчигдөр өглөө тус эмнэлэгт тэсрэх бөмбөг суурилуулсан байж болзошгүй гэх мэдээлэл цацагдаж, цагдаа болон тагнуулын байгууллагын алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулсан юм.
Шалгалтын дүнд “Интермед” эмнэлгээс тэсэрч, дэлбэрэх бодис илрээгүй талаар Тагнуулын ерөнхий газраас мэдээлсэн. Мөн анхны мэдээллийг өгсөн гэх гадаадын иргэнтэй холбоотой нөхцөл байдлыг шалгаж байгаа аж.









Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!