Үерийн далангийн орчмын айл өрхийг үерээс хамгаалах, голын болон уруйн үер, халиа тошинд автах эрсдэлийг бууруулах зорилгоор дүүргийн Засаг даргын тамгын газар, Дасан зохицох сан, "Хөгжлийн шийдэл" ТББ хамтран 4, 5, 26, 27 дугаар хороо, нийт 4 хорооны газар нутгийг хамарсан үерийн далан суваг барих ажлыг хийж гүйцэтгэлээ. 

2.2 км үерийн далан сувгийн ажил нь үерийн далангийн орчмын айл өрхийг үерээс хамгаалах, голын болон уруйн үер, халиа тошинд автах эрсдэлийг бууруулахад онцгой ач холбогдолтой.