Прокурорын байгууллагаас энэ онд эм, эмнэлгийн хэрэгсэл болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд хяналт тавин ажиллажээ.

Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль зөрчих”, мөн 6.4 дүгээр зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль зөрчих” зөрчилд нийт 71 иргэн, хуулийн этгээдийг холбогдуулан зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулсан байна.

Үүнээс 39 зөрчил нийслэлийн нутаг дэвсгэрт, 32 зөрчил орон нутагт бүртгэгджээ.