“Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан С.Даваасүрэнд таслан сэргийлэх арга хэмжээ авах эсэхийг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүхэд товлогджээ.

Түүнийг хүний эрүүл мэндэд хортой химийн нэгдэл агуулсан шахмал түлшний барьцалдуулагч бодис худалдан авч, улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм. Мөрдөн шалгах ажиллагаагаар С.Даваасүрэн нь эхнэрийнхээ найз болох БНХАУ-ын иргэнтэй үгсэн тохиролцож, 2026 оны аравдугаар сарын 23-ны өдөр нэг тонн нь 6500 юанийн үнэтэй, нийт 1000 тонн барьцалдуулагч худалдан авах гэрээ байгуулсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.
Уг барьцалдуулагч нь полиакриламид, бентонит зэрэг химийн нэгдэл агуулсан бөгөөд худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотойгоор 1.082 тэрбум төгрөгийн ашиг олох давуу байдал бий болгосон байж болзошгүй гэж үзэн шалгаж байна. Одоогоор шүүхээс түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авах эсэхийг шийдвэрлэх юм.