Английн хөлбөмбөгийн Fulham багт Засгаас өгөх 6.5 тэрбумын буруутан нь Ч.Номин гэсэн илт гүтгэлгийн акц сошиалд өрнөсөөр байна. Уг акцийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Ерөнхийлөгчид горилж буй Г.Занданшатар, хорт могой Б.Энхбаяр нарын улстөрчид өөрсдөд нь үйлчилдэг сайт, сэтгүүлч, пэйж, лайвчдаар дамжуулж сошиалд цацсаар байгаа юм. Fulham-ийн 6.5 тэрбумд хэн буруутай талаар баримт нотолгоо хайтал санаанд оромгүй хариу гараад ирлээ. Монгол улсыг өчнөөн тэрбумын өрөнд оруулсан хүн нь яг жинхэнэдээ Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг юм байна.

Fulham багтай гэрээ хийснээс хойш сар хүрэхгүй хугацааны дараа Ч.Номин Соёлын сайдын суудлаас огцорчээ. Түүний дараа Соёлын сайд болсон Ч.Ундрам Fulham-ийн гэрээг хэрэгжүүлэх мөнгөтэй нь Гадаад харилцааны яам руу шууд шилжүүлчихсэн юм байна. Б.Батцэцэг сайд төдийгөөс өдий хүртэл Fulham-ийн гэрээг ашиггүй, алдагдалтай гэж ирээд өөд уруугүй харлуулсаар ирсэн улстөрч. Гэтэл яг үнэн хэрэгтээ Fulham-ийн гэрээ хэрэгжиж амжаагүй байхдаа хэрэгжих мөнгөтэйдөө түүний мэдэлд ирж байжээ.

Гадаад харилцааны сайд энэ гэрээг хэрэгжиж эхлээгүй байхад нь Fulham рүү гэрээ цуцлах хүсэлт явуулчихсан бол Монголын Засгийн газар Арбитрын шүүх дээр унаж 6.5 тэрбумын өрөнд орохгүй байв. Харамсалтай нь Гадаад харилцааны сайд гэрээг хэрэгжүүлэх алхам хийгээгүйгээс гадна гэрээг цуцлах шийдэл ч гаргалгүйгээр зүгээр л нүдээ тас аньж, гараа элгэндээ хумьж суусаар асуудлыг хурцатгачихаж. Fulham багаас гэрээгээ хэрэгжүүлэхгүй юм уу гэсэн утга бүхий хүсэлтийг удаа дараа ирүүлсэн боловч төрийн ховч муужгай сайд маань ганц ч удаа хариу өгөхгүй гүлдийж суусан сураг ч дуулдаж байна.

Байгуулсан гэрээгээ хэрэгжүүлэхгүй, удаа дараа хандаад байхад нь хариу өгөхгүй гүлдийсэн  учраас Английн хөл бөмбөгийн Fulham баг Монгол улсын Засгийн газрыг шүүхэд өгчээ. Гэрээ үзэглэчихээд  хэрэгжүүлээгүй, төлбөр мөнгөн дээрээ луу унжсан нь тодорхой учраас арбитрын шүүх Монгол улсын Засгийн газрыг Fulham-д 6.5 тэрбумын төлбөр төлөх ёстой гэсэн шийдвэр гаргах нь тодорхой. Ч.Номинг харлуулж буй 6.5 тэрбумын ард товчхондоо ийм л үнэн нуугдаж байна. Хатуухан хэлэхэд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг сайд танхимынхаа залуухан эмэгтэй сайдыг   хорлох гэж эс үйлдэхүй хийж гөжүүдэлснээс болж Монгол улс 6.5 тэрбум төгрөгийн өрөнд орчихжээ.

Эндээс нэг л үнэн тодорч байна. Fulham-тай хамтрах шийдвэрийг Ч.Номин биш Засгийн газар, Үндэсний хороо гаргасан нь баримттайгаа дурайж байна. Fulham-д шилжүүлсэн мөнгийг Ч.Номин биш Сангийн яам шилжүүлчихэж.  Fulham-д 6.5 тэрбум төгрөг төлөх болсон нь Ч.Номингийн биш Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн буруу юм байна.

Төгсгөлд нь  нэг зүйлийг онцолж хэлэх ёстой . Лайвчин Мөнх-Эрдэнэ, Хажидмаа тэргүүтэй хөлсний сэвээчид, Б.Батцэцэг, Г.Занданшатар нарын санхүүжүүлдэг Пороро сетийн сэтгүүлчид, нэр бүхий шар пэйжүүд хагас сараас илүү хугацаанд Ч.Номинг  Fulham-ийн 6 тэрбум төгрөгтэй холбож харлуулсан акц хийж байгаа. Тэдний акц илт улстөржсөн зохион байгуулалттай гүтгэлэг болох нь ийнхүү нотлогдчихлоо.

Б.Батцэцэг сайд төрийн хамаг том тендерийг хамдаг тухай сэтгүүлчид өчнөөн баримт дэлгэсэн ч тэр өдийг хүртэл зөөлөн суудалдаа шигдсэн хэвээр байгаа. Одоо түүн дээр хувийн өчүүхэн эрх ашигаасаа болж  Монгол улсын Засгийн газрыг 6.5 тэрбумын өрөнд оруулсан гэх хэрэг нэмэгдэх болж байх шиг байна.