“Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин Засгийн газрын арбитрт ялагдангуутаа төлсөн 6.5 тэрбумыг төлөх ёстой, учир нь тэр Английн хөлбөмбөрийг “Fulham” багтай хамтрах шийдвэрийг гаргасан” гэх илт гүтгэлгийн шинжтэй мэдээллийг сүүлийн хагас сарын хугацаанд сошиалаар цацаж байна. 

Английн хөлбөмбөгийн Fulham багтай хамтрах шийдвэрийг хэн гаргасныг сонирхож үзтэл Английн хөл бөмбөгийн“Фүлхэм” багаар Монголоо сурталчлуулъя гэсэншийдвэрийг гаргасан хүн нь  Ч.Номин биш юм байна. “Фүлхэм”-ээр Монголыг сурталчлуулах санааг Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан Засгийн газрын Үндэсний хороогаргажээ. Бүр тодруулж хэлбэл Монгол Улсын олон улс дахь сурталчилгаа мэдээллийн үндэсний хороо “Fulham”-тай хамтрах санаачлагыг гаргасан байх юм. Тус хорооныгаргасан энэ санаачлагыг Засгийн газар баталсан нь цагаан дээр хараар дурайж байна. Засгийн газрын гаргасан угшийдвэрийг хэрэгжүүлж “Fulham” рүү мөнгө шилжүүлсэнгазар нь Сангийн яам юм байна. 

Сонирхуулж хэлэхэд “Fulham”-тай хамтрах санааг гаргасан Үндэсний хорооны дэд даргаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ажиллаж байжээ. Ч.Номинг Fulham-тэй холбож илтэд гүтгэсэн мэдэгдэл хийгээд яваа ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр гэхэд л тус Үндэсний хорооны гишүүн байжээ.

Дашрамд дурдахад “”Go Mongolia төсөл хэрэгжиж, Монгол  түүхэндээ анх удаа  улсаа дэлхийд цогцоор нь сурталчилснаар 200 -хан мянга байсан жуулчдын тоо түүхэндээ анх удаа 800 мянгад хүрч байв. National Geographic, Times зэрэг дэлхийн хүчирхэг сувгууд Монголын энэ тэсрэлтийг онцлон мэдээллэж байсан нь саяхан. Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос саяхан “1 сая дах жуулчнаа хүлээж авна” гэж мэдэгдсэн нь ч “Go Mongolia”-гийн шууд үр дүн юм.