Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэгт ажлаа хугацаанаас нь өмнө хүлээлгэн өгөх асуудал яригдаж байгаа нь Монгол Улсын төрийн тэргүүн өөрийн хүсэлтээр бүрэн эрхээ дуусгавар болгох анхны тохиолдол болж байна.
Харин Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудал нь хуулийн тодорхой процессын дагуу шийдвэрлэгдэх ёстой. Тодруулбал, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлд Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх хүсэлтийг хэлэлцэх журмыг тусгажээ. Энэ дагуу:
1.Ерөнхийлөгчийн хүсэлтийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэнэ.
2.Байнгын хороо санал, дүгнэлтээ УИХ-ын нэгдсэн хуралдаанд танилцуулна.
3.УИХ ил санал хураалт явуулна.
4.Гишүүдийн олонх дэмжсэн тохиолдолд Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай хууль батална. Харин УИХ-ын гишүүдийн олонх хүсэлтийг дэмжихгүй бол Ерөнхийлөгчийн бүрэн эрх хэвээр үргэлжилнэ.
Өөрөөр хэлбэл, УИХ-ын шийдвэргүйгээр Ерөнхийлөгчийн бүрэн эрх автоматаар дуусгавар болохгүй юм. Ерөнхийлөгчийн бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болсон тохиолдолд түүний бүрэн эрхийг УИХ-ын дарга түр хэрэгжүүлэх зохицуулалттай. Мөн Ерөнхийлөгчийн бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болсон нөхцөлд хуулийн дагуу 4 сарын дотор Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль явуулах асуудал хөндөгдөнө. Гэвч Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх болсон үндэслэл, түүнийг чөлөөлөх хууль зүйн зохицуулалтын талаар маргаан үүсэх боломжтой. Хэрэв энэ асуудалтай холбоотой хууль зүйн маргаан үүсвэл төрийн эрх мэдлийн шилжилт, дараагийн сонгуулийн тов зэрэг асуудал тодорхойгүй байдалд орох эрсдэлтэй. Энэ хугацаанд төр улам тогтворгүй байдал руу шилжиж эзэнгүйдэж улам хэцүү болох үндэс суурь тавигдаж байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!