Ардчилсан намаас орон даяар өрнүүлж буй “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөний хүрээнд иргэдээс ирүүлсэн санал, шүүмжлэлийг нэгтгэн, нийгэмд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх үндэсний хэмжээний цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Энэ хүрээнд “Боомилогдсон эрх, эрх чөлөө” сэдэвт үндэсний хэлэлцүүлгийг лхагва гаригт (2026.11.18) 14:00 цагаас Новотел зочид буудлын дөрөвдүгээр давхрын Ballroom танхимд зохион байгуулна. Хэлэлцүүлгээр иргэдийн эрх, эрх чөлөөний хэрэгжилт, түүнд тулгарч буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар улс төрийн болон салбарын судлаачдын илтгэлийг сонсож, оролцогчдын байр суурь, саналыг нээлттэй хэлэлцэх юм.
Тус хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, Ардчилсан намын удирдлага, Бодлогын зөвлөл, судлаачид, иргэний нийгмийн байгууллагууд болон иргэдийн төлөөлөл оролцоно. Үндэсний хэлэлцүүлгийн гол зорилго нь иргэдийн саналыг нэгтгэн, бодитой шийдэл, зөвлөмж боловсруулах, улмаар холбогдох байгууллага, намын удирдлагад хүргэж, олон нийтэд танилцуулахад чиглэж байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!