Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.11.09-2026.11.15) нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 37 суманд аюулт үзэгдэл, ослын 94 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 8 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 2 иргэнийг гаргалаа.

Нийт дуудлагын 78 нь обьектын гал түймэр, 5 нь ой, хээрийн түймэр, 1 нь цаг уурын гаралтай, 1 нь биологийн гаралтай, 9 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.