Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ-д суудалтай намуудын бүлэг, зөвлөлүүд хуралддаг уламжлалтай.
Энэ дагуу өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 16-ны 10.00 цагаас УИХ дахь МАН, АН-ын бүлэг болон ХҮН намын зөвлөл хуралдахаар товлогджээ.
Одоогоор хуралдаанаар хэлэлцэх асуудал тодорхой болоогүй байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх явцад багагүй маргаан дагуулж, МАН-ын бүлэг завсарлага аваад буй Усны тухай хуулийн төслийг хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаах эсэх нь анхаарал татаж буй.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!