Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 2017 онд Засгийн газар “Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам” гаргасан. Үүний дагуу Эрчим хүчний зохицуулах хороо 2026.10.07-нд тогтоол гаргаж, үнэ хөнгөлөлт нөхцөлд өөрчлөлт оруулжээ. Айл өрхүүд 220, 380 вольтын хүчдэлийн алийг хэрэглэж буйгаас үл хамааран, хөнгөлөлт эдлэхээр болжээ. Өмнө нь 220В-ын хэрэглэгчид 1500 кВт/ц, 380В-ын хэрэглэгчид 3000 кВт/ц хүртэлх хэрэглээгээ 100% хөнгөлүүлдэг байв. 

Бүх айлын 2026.11.01-2027.03.31-ний хооронд 1500 кВт/цаг хүртэлх цахилгааны төлбөрийг 100% хөнгөлөхөөр боллоо. Цахилгааны өр төлбөргүй айлууд энэхүү хөнгөлөлтийг эдэлнэ. Нийслэл, аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын цагийн тарифт тоолууртай айлууд оройн 21:00 цагаас өглөөний 09:00 цагийн хооронд үнэгүй цахилгаан хэрэглэнэ.