Энэ сарын 18-нд буюу лхагва гарагт НӨАТ-ын сугалааны тохирол 13.00 цагаас явагдана. Ингэхдээ 2026 оны 10 дугаар сарын 1-31-ний хооронд худалдан авч, системд бүртгэгдсэн төлбөрийн баримтууд хамрагдана.

Иргэд худалдан авалт бүрийнхээ төлбөрийн баримтыг цахим системд бүртгүүлснээр сугалаанд оролцох эрхтэй болно. Азтан болсон эсэхээ Ebarimt системээр шалгах боломжтой.