ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Тухайлбал, олон нийтийн дунд удаан хугацаанд хүлээлт үүсгээд буй Хууль бус хөрөнгө хураах хуулийн талаар “Хууль бус хөрөнгө хураах хууль нь Үндсэн хуулийн зөрчилтэй, хүний эрх, шударга ёсны зарчимд нийцээгүй үндэслэлээр хуулийг дахин боловсруулах шаардлага үүссэн.

Маргаашийн ЗГ-ын хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлнэ” гэв.