Монголын мэдээллийн сайтуудын түүхэнд анх удаа бие даасан, бүрэн хэмжээний реалити шоуг гадаад оронд зураг авалт хийн, мэргэжлийн өндөр түвшинд бүтээж чадсан нь TUG.mn редакцын хувьд түүхэн амжилт, бахархал боллоо.

Уламжлалт бичвэр мэдээллийн хүрээнээс хальж, телевизийн хэмжээний буюу том продакшны ажлыг дижитал орчинд амжилттай нутагшуулсан “FOLLOW” реалити шоу цацагдсан даруйдаа үзэгчдийн талархлыг хүлээж, хандалтын өндөр амжилт тогтоогоод байна. Тодруулбал, зөвхөн TUG.mn YouTube суваг дээрх эхний таван дугаарын үзэлт 760,000 гаруй болоод байгаа бол вэб сайт, Facebook, Instagram, TikTok зэрэг сошиал сувгуудын богино бичлэгүүдтэй нийлээд нийт хандалт нь хэдийнэ 1 сая давжээ.

Хайр дурлал, нөхөрлөлийн үнэ цэнийг халуун орны байгалийн үзэсгэлэн, сорилтуудтай хослуулан харуулсан энэхүү төсөл нь залуу хамт олны хүсэл тэмүүлэл, ур чадварын илэрхийлэл болж чаджээ. “Мэдээллийн сайт зөвхөн шуурхай мэдээ бичдэг бус, чанартай энтертайнмент контент бүтээгч байж чадна” гэдгийг баталсан “FOLLOW” шоу Монголын дижитал медиа салбарт шинэ жишиг тогтоов.

Дашрамд дурдахад, хайрын эрэлд гарсан найман залуугийн эцсийн сонголт тодрох “FOLLOW” шоуны төгсгөлийн дугаар энэ Бямба гарагт (11-р сарын 28-нд) TUG.mn сайт болон TUG.mn YouTube сувгаар үзэгчдийн хүртээл болно.