Байгаль орчин аялал жуулчлалын яам,“Монголия Экспедишнс энд турс” ХХК, Монголын уулчдын үндэсний холбоо, Өвөрхангай аймгийн аялал жуулчлалын холбоо хамтран “KARAKORUM ICE FESTIVAL 2019” мөсөнд авиралтын 8 дахь удаагийн цомын аврага шалгаруулах тэмцээнийг  2019 оны 12 сарын 7,8-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Бат-өлзий сумын Орхоны хүрхрээнд зохион байгуулна.  Тэмцээний зорилго:

 

  • Уулын спортын төрөл болох мөсөнд авиралтын төрлийг олон нийтэд сурталчилах, түгээн дэлгэрүүлэх
  • Уулын спортын энэхүү төрлөөр сонирхогчдийн тоог нэмгдүүлэх, үндэсний шигшээ баг бүрдүүлэх
  • Тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, уулын спортын клубуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх
  • Аялал жуулчалын өвлийн эвент арга хэмжээ болгох

 

Оролцох тамирчид:

Аймаг сум дүүргүүдээс шалгарсан баг тамирчид

Нийслэлийн их дээд сургууль, зэвсэгт хүчний байгууллагууд, уулын спортын холбоод, клубууд бие даан оролцно.