Эрдэнэт үйлдвэрийн хуучин удирдлагууд оффшор бүсэд мөнгө угаасан хэргийг АТГ-аас шалгаж байгаа билээ. Тэгвэл манай улсаас нэгэн улсад суух элчин сайд оффшор бүсэд мөнгө угаасан хэргээр шалгаж эхэлжээ. Энэ талаар АТГ-аас тодруулахад “Оффшор бүсэд мөнгө угаасан гэх Элчин сайдыг АТГ-ын мөрдөгч нар илрүүлэн шалгаж байна. Энэ нь ямар нэгэн гомдол, мэдээллийн мөрөөр хийж буй ажил биш бөгөөд цэвэр ажиллагааны илрүүлэг гэсэн үг. Улаанбаатарт болсон Элчин сайдуудын цугларалтад ирээд байсан түүнд одоогоор хилийн хориг тавьсан. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй. Харин нэг л зүйлийг баттай хэлж чадахаар байна. Юу гэхээр АТГ-ын мөрдөн шалгах ажиллагаа дайчин байдгийн зэрэгцээ манай гадаад харилцаа ч мөн давшингуй байдаг. Хууль бусаар гадагш гарсан хөрөнгийг буцаах чиглэлээр олон удаагийн сургалтад манай мөрдөгч нар идэвхтэй оролцдог, энэ жил АТГ нь хөрөнгө буцаах сүлжээний даргалагч улсын статустай ажиллаж байгаа” гэв. Тэгвэл энэхүү элчин сайд нь Франц улсад суух элчин сайд Э.Баттөр гэх мэдээлэл байна.
Франц улсад суух Элчин сайд Э.Баттөрийг оффшор бүсэд мөнгө угаасан хэргээр шалгаж эхэллээ

Холбоотой мэдээ

Нийгэм · 1 цаг
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа

Нийгэм · 1 цаг
Улсын хэмжээнд 5 хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

Улс төр · 1 цаг
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

Бусад · 2 цаг
Ясны сийрэгжилт хэмээх “ЧИМЭЭГҮЙ ТАХАЛ”-аас хүн амаа аврах уу, өөрсдөд нь даатгаад хаях уу

Улс төр · 2 цаг
Засгийн газар Оюутолгойн ногдол ашгийн 3 их наяд төгрөгийг эрчим хүчний төсөлд зарцуулна гэсэн бодлогоосоо ухарч, хуулийн төслөө эгүүлэн татах гарцаагүй байдалд оров

Улс төр · 4 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!